card

Research

Төрийн байгууллагаас иргэдэд хүргэдэг үйлчилгээнд хөндлөнгийн хяналт-шинжилгээ хийх судалгаа

Яам, төрийн байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээнд байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг хэрэглэгч-иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрхэн үнэлж байгааг тогтоох буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх нь тухайн салбарын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байлгах, төрийн үйл ажиллагааны тэгш, хүртээмжтэй, чанартай, хүний эрхийг хүндэтгэсэн, хүнд сурталгүй, хариуцлагатай, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг баталж, дээрх байгууллагуудаас тухайн жилд хэрэгжүүлсэн зорилтуудын биелэлт, үр нөлөөний талаар хэрэглэгчдийн үнэлгээг жил бүр хийж, түүний үр дүнг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байхаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан тогтоолыг үндэслэн Хууль зүйн сайдын үүрэг болгосны дагуу Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаас баталсан “Хууль зүйн яам, түүний харъяа агентлаг, байгууллагаас иргэдэд хүргэдэг үйлчилгээнд хөндлөнгийн судалгаа /хяналт-шинжилгээ/ хийлгэх ажлын удирдамж”-ийн дагуу яам, агентлаг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг саналд тусгасан төлөвлөгөөний дагуу, заасан хугацаанд гүйцэтгэж ирлээ.

Үнэлгээний ажлын зорилго, зорилт

Байгууллагын иргэд, олон нийтийн санал бодол, тухайлбал хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамж, хүлээлтийг тодорхойлж, тус байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах, шинэчлэлийн хэрэгжилтийг хангах, түүнд тулгарч байгаа сөрөг хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулан гаргахад тус үнэлгээний ажлын зорилго оршино.

Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Байгууллагын үйлчилгээний талаарх олон нийтийн сэтгэл ханамж, үнэлгээг тодорхойлох. Ингэхдээ хууль, журамд заагдсан үндсэн чиглэлүүдээр хэрэглэгч, үйлчлэгч талуудын хувьд нарийвчлан гаргах;

Байгууллагын үйлчилгээний талаарх олон нийтийн мэдлэг хандлага, байгууллагын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, түүний үр нөлөөний талаарх хүлээлтийг тодорхойлох;

Байгууллагын үйлчилгээний талаарх олон нийтийн санаа бодлын судалгаанд тулгуурлан олон нийтийн дэмжлэг, нийгэм сэтгэл зүйн таатай уур амьсгал бий болгож ажиллах чиглэлээр санал зөвлөмж боловсруулах;

Бидний гүйцэтгэсэн судaлгааны ажлууд 

 

Action Report 2017

"Universal Rights and Development" NGO Action Report 2017

Contact Seller